Wednesday, 10 June, 2026г.
russian english deutsch french spanish portuguese czech greek georgian chinese japanese korean indonesian turkish thai uzbek

пример: покупка автомобиля в Запорожье

 

Дентамон - Монос Фарм ХХК

Дентамон - Монос Фарм ХХКУ вашего броузера проблема в совместимости с HTML5
Найрлага: Хонин зээргэний өвс, (Ephedra przewalski) Хуурмаг булчирхайт ортуузын өвс ( Оxytropis pseudoglandulosa ) Одой далан түрүүний өвснөөс гарган авсан спиртэн хандмал ( Stellera chamaejasme ) Фармакологийн үйлдэл: Бэлдмэл дэх хуурмаг булчирхайт ортуузанд агуулагдах полисахарид нь хэсэг газрын дархлааг сэргээж, зүгшрүүлэх болон бактерийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Одой далан түрүү ургамалд зонхилон агуулагдах кумаринт нэгдэл, аргаах бодис нь үрэвсэл намдаах, өвдөлт багасгах, эд эсийн нөхөн төлжилтийг хурдасгах үйлдэл үзүүлнэ. Хонин зээргэнэд агуулагдах биологийн идэвхит бодисууд болох катехин, фенолт нэгдэл, эфедрин, аргаах бодис нь үрэвсэл намдаах, судас нарийсгах үйлдэлтэй. Хэрэглэх заалт: - Шүдний тулгуур эдийн үрэвсэл - Буйлны болон амны салстын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ. Хэрэглэх арга, тун: Шүдийг угааж цэвэрлэсний дараа бэлдмэлийг хөвөнд шингээж үрэвсэл бүхий хэсэгт 5-15 минут тавих, эсвэл 3-5 минутын хугацаагаар шавших, зайлах аргуудаар өдөрт 3-8 удаа хэрэглэнэ. Анхааруулга: Уг бэлдмэлд этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Гаж нөлөө, цээрлэлт: Тогтоогдоогүй
Мой аккаунт